/ Мэдээ мэдээлэл / Цагдаагийн хэлтсийн 2020 оны 3 дугаар улирлын "Сахилгын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Цагдаагийн хэлтсийн 2020 оны 3 дугаар улирлын "Сахилгын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Тус цагдаагийн хэлтсийн 2020 оны гуравдугаар улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагад үнэлэлт, дүгнэлт хийж, зөрчил дутагдал гаргасан алба хаагчдын алдаанаас сургамж авч, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх, цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлсон.

Мөн сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдад сахилга, ёс зүйн зөрчил дутагдал дахин давтан гаргахгүй байх, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль дүрэм журмыг чанд баримтлан хийсэн ажилдаа эзэн нь болж ажиллах талаар Цагдаагийн хэлтсийн даргаас 10 төрлийн үүрэг өгч үр дүнг сар бүр тооцож ажиллахаар тогтов.

Зөвлөгөөний үеэр Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Эрдэнэхүү “Яндангаа хөөлье”, цагдаагийн хошууч Э.Сарнай “Сүүдэр бүү тусга”, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямбаатар “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээнүүдийн явцын талаар танилцуулга бэлтгэн алба хаагчдад мэдээлэл хүргэв.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Secret meetings and single girls are waiting for you! http://bit.do/fLij4?h=107f998bb28a38279b1b46d2f068c635&:
119.42.122.213
Secret meetings and single girls are waiting for you! http://bit.do/fLij4?h=107f998bb28a38279b1b46d2f068c635&
2020-11-27 02:20:03
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-04-30
  • 2015-01-06
Эрэн сурвалжилж байна