/ Үүрэг гүйцэтгэлтэнд хяналт, зааварчилга өгч ажиллав.

Үүрэг гүйцэтгэлтэнд хяналт, зааварчилга өгч ажиллав.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Х.Бат-Очир, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр нар коронавирус /СOVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар хот хооронд болон аймаг, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлан ажиллаж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн бодит байдлыг үзэж, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай уулзлаа.
Уг бүрэлдэхүүн аймгийн төвөөс орох гарах чиглэлд хяналт тавьж буй пост, хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг үзэж, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал бэрхшээл цаг үеийн мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна