/ Цагдаагийн хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны тайлан

Цагдаагийн хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН 2019ОНЫ ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2019.12.13                                                                                                                       Чойр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

Хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, бодлогын болон захиргааны

баримт бичгийн хэрэгжилтийн талаар

                Цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан тус хэлтсээс хийж гүйцэтгэх ажлын 85 заалт бүхий гүйцэтгэлийн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажилласан ба хэрэгжилт 96,9 хувьтай байна.

Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтүүдийг хангуулж, биелэлт, үр дүнг тооцож хугацаанд нь холбогдох албадад хүргүүлж ажилласан.

Мөн цагдаагийн хэлтсийн 76 алба хаагчтай итгэлцлийн гэрээг энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, баталгаажуулсан. Монгол Улсын газрын газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн  болон Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах тайлагнах журмуудыг алба хаагч нараар судлуулан биелэлт үр дүнг тооцон ажилласан.

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

            Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурал энэ оны 12 дугаар сарын 15-ний байдлаар 18 удаа хуралдаж, үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 44, хүний нөөцийн чиглэлээр 59 нийт 113 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

       Алба хаагчдын 12 сарын ажлыг үр дүнг хэлэлцэж, давхардсан тоогоор 98 алба хаагчийн цалинг ажлын үр дүнгээр 5-20 хувь нэмж, 39 алба хаагчийн цалинг 5-20 хувь хасч олгосон. 

Цагдаагийн хэлтсийн даргын тушаал 168 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал/ 71, бүтэц, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал/ 97 гарган хэрэгжүүлж ажилласан.

Хүний нөөцийн бодлогын талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

Энэ онд бүтэц дотор шинээр Шуурхай удирдлагын тасгийг тасгийн дарга 1, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн 1, холбоо, мэдээллийн инженер 1, жижүүрийн ахлах офицер 1, жижүүрийн офицер 2, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа 3 гэсэн орон тоотойгоор байгууллагдсан ба цагдаа зохицуулагчийн 1 орон тоог Шуурхай удирдлагын тасгийн даргын орон тоонд шилжүүлсэн.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/270 дугаартай тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийн орон тоог Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгчийн орон тоонд шилжүүлэх саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн.

Одоо мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа 1, эргүүлийн цагдаа 1, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа 1, багийн цагдаа 1, цагдаа зохицуулагч 1 гэсэн нийт 5 орон тоо дутуу, нийт 76 алба хаагч, ажилтан ажил үүрэг гүйцэтгэж байна.

Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 34, эмэгтэй офицер 5, эрэгтэй ахлагч 31, эмэгтэй ахлагч 4 ажиллаж байгаа ба тэдгээрийн 70,1 хувь нь дээд боловсролтой, 19,2 хувь нь бүрэн дунд, 10,7 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Алба хаагчдын 50,6 хувь нь офицер, 42,8 хувь нь ахлагч, 6,5 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдыг насны байдлаар авч үзвэл 56,7 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

       Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 73 алба хаагч байгаагаас цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар цалинтай 17, ээлжийн амралтаас 56 алба хаагч чөлөө авсан. Ээлжийн амралтыг 77 алба хаагч бүрэн буюу хэсэгчлэн эдэлсэн.

       Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хэлтсийн офицерийн сул орон тоонд 3 алба хаагч шинээр буюу шилжин томилогдсон.

Цагдаагийн байгууллагад орж, ажиллахаар хүсэлт гаргасан 7 иргэний өргөдлийг хүлээн авч, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын /код-901/-ийн дагуу судалж, материалжуулан даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн материалыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, Төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтанд хамруулсан.

Шинээр 5 ахлагч, бусад газар хэлтсээс шилжин ирж ажиллах хүсэлт гаргасан 1 ахлагчийг албан тушаалд томилж, 2 алба хаагчийг офицерийн дамжаанд суралцуулсан.

Шинээр томилогдсон алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан, биелэлт үр дүнг 3 удаа даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, заавар зөвлөмж өгч, хяналт тавин ажилласан.

Хууль сахиулах их сургуулийн бакалаврын хөтөлбөрт 3, энгийн их дээд сургуулийн магистрын хөтөлбөрт 7 алба хаагчийг суралцах нөхцөл бололцоогоор хангаж, суралцуулсан.

Цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч Бүгд Найрамдах Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.

       Албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2 ажилтан, алба хаагчийг албанаас  чөлөөлж, 2 алба хаагч сахилгын зөрчил гаргаж албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан байна.

       Ахлагч бүрэлдэхүүн дунд шилжилт хөдөлгөөнийг 2 удаа хийж, алба хаагчдыг шилжүүлэн томилсон. Жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг 1 алба хаагчид олгосон.

Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр тус цагдаагийн хэлтэст үр бүтээлтэй ажиллаж байгаа, шалгуур шаардлагыг хангасан олон нийтийн цагдааг ахлагч бүрэлдэхүүнд, ахлагч бүрэлдэхүүнийг офицер бүрэлдэхүүнд оруулах, офицер алба хаагчдыг албан тушаал дэвшүүлэн томилуулах чиглэлийг баримтлан ажилласан.

Мөн 2018 онд эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан үр дүнгийн гэрээгээр А буюу В дүгнэгдсэн 6 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлэхээр зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж материалыг Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан 4 олон нийтийн цагдааг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийг гэрээг цуцалсан. Батлагдсан орон тоогоор 5 олон нийтийн цагдаагаас 3 орон тоо дутуу ажиллаж байна. Дутуу орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт зарлан, олон нийтийн цагдаагаар ажилд орохоор хүсэлт гаргасан 6 иргэнийг судлан материалыг бүрдүүлж сургалт, дадлагыг зохион байгуулсан.

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний

үр дүнгийн талаар

     Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2019 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, 76 цаг сэдвийн хүрээнд 207 цагийн багтаамж бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, энэ оны 12 дугаар сарын байдлаар 65 удаагийн 133 цагийн албаны сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 4099 алба хаагчийг хамруулсан.

      Сургалтын хэрэгцээ шаардлага, үр нөлөөг харгалзан танхимын болон практик дадал эзэмшүүлэх /кейс бодлого ажиллуулах/, хэлэлцүүлэг зохион байгуулах, бие бялдрын хүмүүжил олгох, галт зэвсэг, биеийн хүч, тусгай мэх хэрэглэх чадвар эзэмшүүлэх сургалтын арга хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

     Цагдаагийн хэлтсээс 2019 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын албандаа хандах хандлага, ажиллах урам зоригийг сэргээх, стресс бухимдлыг бууруулах, бие бялдар, гоо зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, спорт зааланд зохион байгууллагдах спортын арга хэмжээний төлөвлөгөө, ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнүүдийг гарган хэрэгжүүлэн ажилласан.

     Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хувийн соёл, эерэг хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу алба хаагчдаас танин мэдэхүй, цаг үеийн холбогдолтой мэдээлэл бэлтгэн долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригуудад хийлгэх ажлыг хэвшүүлсэн ба энэ онд 76 алба хаагч мэдээлэл хийж, 4.150 алба хаагчийг хамрагдсан байна.

     Дотоод хэргийн их сургуулийн багш Ж.Нямдулам, Н.Ууганбаяр нарыг урьж “Удирдах ажилтны манлайлал” сэдвээр 2 цагийн сургалтыг зохион байгуулж тасаг хэсгийн дарга, ахлах байцаагч нарыг бүрэн хамруулсан.

     Аймгийн Хууль  эрх зүйн хэлтэс, Засаг даргын тамгын газартай хамтран доктор профессор Ж.Энхбаярын “Мэдлэгт суурилсан хөгжил, бүтээлч сэтгэлээг төлөвшүүлэх зарим боломж” сэдэвт лекц, уран илтгэгч доктор, профессор Н.Бат-Сугирын “Эрүүл бие, Эрүүл амьдрал” сэдэвт лекц, “Төрийн алба хаагчийн ёс зүйн харилцаа” зэрэг лекцүүдэд давхардсан тоогоор 268 алба хаагчийг хамруулсан.

  “Зөв хэвшил, хандлага 2” аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх, эерэг дадал, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Удирдлагын академийн багш Т.Саранцэцэгийг урьж “Төрийн алба хаагчийн ёс зүйн харилцаа” сэдвээр 2 цаг, сэтгэл зүйч, гэр бүл судлаач Б.Баярсайханыг урьж  “Гэр бүл гэж юу вэ?”, “Гэр бүлийн эрүүл, эрүүл бус харилцаа”, “Гэр бүлийн үнэ цэнийг хэрхэн хадгалах вэ?” сэдвүүдээр 2 цаг, аймгийн Шүүхийн тамгын газрын мэргэжилтнийг урьж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвээр 2 цаг, амьдралын дасгалжуулагч, уран илтгэгч Ч.Ерөөлтүвшинг урьж “Амьдралын эерэг дадал зуршил бий болгох нь” сэдвээр 2 цаг, “Монгол өрх” сэтгэл зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч С.Баасанбат, хүрээлэнгийн багш нарын багийг урьж “Сэтгэл зүйн дархлаажуулалт”, “Хувь хүний сэтгэл зүй, зан төлөвийн онцлог”, “Хүүхдийн сэтгэл зүйн онцлог”, “Хосуудын харилцааны төлөв байдал” сэдвээр 2 цаг, сэтгэл зүйч, лектор Г.Бандицэрэн /Чила/-г урьж “Гэр бүлийн харилцаа, стрессийн шалтгаан нөхцөл, стрессээс ангижрах арга зам” сэдвээр 2 цаг,  аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Архи тамхины хор уршиг” сэдвээр 2 цаг, нийт 16 цагийн  лекц, сургалтыг тус тус зохион байгуулж, давхардсан тоогоор 315 алба хаагч, гэр бүлийн  гишүүдийг хамруулсан.

 Мөн Хүний эрхийн комиссоос зохион байгуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтад 13 алба хаагчийг тус тус хамрууллаа.

Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг

хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар

      Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран цагдаагийн хэлтсийн 71 алба хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц шинжилгээ, тарваган тахал өвчний вакцинуудад хамруулсан.

      Мөн элэгний В,С илрүүлэг шинжилгээ, жингийн илүүдэлтэй алба хаагчдын цусан дахь хлостерин, сахарын хэмжээг тодорхойлох шинжилгээнүүдэд алба хаагчдыг бүрэн хамруулсан.

      Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран алба хаагчдын цусны бүлгийг үнэ төлбөргүй тодорхойлох, “Донорын өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдаас 5 литр цус хандивлах арга хэмжээг зохион байгуулсан.

      “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн 2018 оны тэргүүний, шилдэгээр шалгарсан 16 алба хаагчийг Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах, бүтээн байгуулалттай танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан.

      “Энх тус дэм” өрхийн эмнэлэг, Элэгний Үндэсний төвөөс зохион байгуулсан сүрьеэ, зүрх судас, элэгний вирус, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд цагдаагийн хэлтсийн 30 алба хаагчийг хамруулсан.

      Аймгийн “Боржигон” чуулгаас зохион байгуулсан “Нэг зүрх” хандивын тоглолтыг цагдаагийн хэлтсийн 10 алба хаагчдад үзүүлж сонирхуулж, тоглолтонд цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч оролцож урлагийн номер үзүүлж сонирхуулсан.

      Энэ оны 12 дугаар сарын байдлаар хамтын сангаас 42 алба хаагчид 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж ажилласан.

      Аймгийн “Боржигон” чуулгын өвөл цагийн нээлтийн “Шилдэгийн шилдэг” тоглолтыг 16 алба хаагчийг гэр бүлийн хамт үзүүлсэн.

        Нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар

уламжлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө,

зарцуулалт, үр дүнгийн талаар

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тус цагдаагийн хэлтсээс 22 асуудал төлөвлөн, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлсэн ба энэ оны жилийн эцсийн байдлаар 92,5 хувьтай хэрэгжсэн.

Аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах криминологи судалгааны ажил хийхэд зориулж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 9,7 сая төгрөг, хөдөө багийн айл өрхүүдээр явж, гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа хийх, санамж, сэрэмжлүүлэг тараах, хууль сурталчлах ажилд 1,1 сая төгрөгийг тус тус шийдвэрлүүлсэн.

Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар

       Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах” тухай тушаалын хэрэгжилтийг хангуулахаар ирүүлсэн цагдаагийн хэлтэст хамаарагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 1, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан үзэл баримтлал 2, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Үндэсний хөтөлбөр” 10, үндсэн чиглэл 1, Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол 6, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 2, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам 15, Ерөнхий сайдын захирамж 1, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлэээр өгсөн үүрэг 3, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг 1, тушаалаар батлагдсан журам, хөтөлбөр, төлөвлөгөө 4, Цагдаагийн ерөнхий газраас биелэлт, үр дүн тооцох 37, нийт 87 баримт бичгийн хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөгөө гаргаж, хариуцах  албан тушаалтнуудад хуваарилан баталгаажуулж биелэлт үр дүнг хугацаанд нь тооцож ажилласан.          

        Байгууллагын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр цагдаагийн хэлтсийн 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан 5 удаагийн 12 цагийн сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 295 алба хаагчийг хамруулсан.

       Мөн “Ахмад-дунд-залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, “Эрүүл цагдаа хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд “Алба хаагчдын дунд бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2019 онд зохион байгуулах уралдаан тэмцээний хуваарийг гарган, төлөвлөгөөний дагуу сар бүр спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж ажилласан.

      Цагдаагийн ерөнхий газраас батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу алба хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгууллагдсан “Байгууллагын соёлыг дээшлүүлье”, “Зөв хэвшил, хандлага” аян, зохион байгуулан ажилласан ба энэ оны 11 дүгээр сарын байдлаар “Сагсан бөмбөг”, “Гар бөмбөг”, “Ширээний теннис”, “Дартс”, “Хөнгөн атлетик, “Унадаг дугуйн” “Хөл бөмбөг”, “Шатар”, “Усанд сэлэлт, “Олс таталт”, “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээн”-үүдийг тус тус зохион байгуулж, алба хаагчдыг бүрэн хамруулж шагнаж, урамшуулсан.  Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хөтөлбөрийн биелэлт 95 хувьтай хэрэгжсэн.

 “Зөв хэвшил, хандлага” аяны хүрээнд төлөвлөгөө гарган тасаг, хэсгүүдээс зохион байгуулах ажил, арга хэмжээний  саналыг авч, нэгтгэн 17 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, явцын танилцуулгыг хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлж  үр дүнг тооцон, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор алба хаагчдаас 2 удаа баталгаа авч, хэлтсийн даргаас хяналт тавин ажилласан.

 Алба хаагчдын бүтээлч сэтгэлгээг өрнүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, санаа бодлыг нь сонсох зорилгоор “Сахилга хариуцлагыг дээшлүүлье” сэдвийн хүрээнд эссэ бичүүлэх ажлыг зохион байгуулж, хэлтсийн ахмад ажилтнууд, хэлтсийн удирдлагуудаас эссэг уншиж, шинэлэг санал дүгнэлтийг түүвэрлэн авч, 65 алба хаагчдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд саналыг тусган ажиллаж байна.

Нэгждээ тасаг, хэсэг, алба хаагч нэг бүрт зөв хэвшил, хандлагыг хэвшүүлэх зорилгоор “Шинэлэг хэвшил, шинэлэг хандлага-7” уриаг дэвшүүлж, тасаг, хэсэг бүрээс 7 хоногт зохион байгуулах ажил, арга хэмжээний хуваарийг гарган ажиллаж байгаа бөгөөд хуваарийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “Офицер манлайлал, цэрэгжилч жагсаалч 7 хоног”,

Аяны хүрээнд Захиргааны удирдлагын тасгаас зохион байгуулсан “Соёлч 7 хоног”, Замын цагдаагийн тасгаас “Зөв цагдаа”, Шуурхай удирдлагын тасгаас “Зөв дадал зуршил, хэвшил 7 хоног” зэрэг нийт 8 төрлийн арга хэмжээнүүдийг хуваарийн дагуу зохион байгуулсан.

Удирдах ажилтны манлайлалыг дээшлүүлэх зорилгоор “Сахилга хариуцлагын долоо хоногийн хүрээнд тасаг хэсгийн дарга нарыг эргүүл, жижүүрт гаргах, алба хаагч нартай хамтран үүрэг гүйцэтгүүлэх, гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх  зэрэг ажил арга хэмжээг тус тус зохион байгуулсан. 

        Аймгийн прокурорын газартай хамтран хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт, зөрчил хянан шийдвэрлэх чиглэлээр зөвлөгөөнийг 16 удаа зохион байгуулан шийдвэрлэх хэргийн графикийг тасаг бүрээр хуваарийн дагуу гаргуулан сар бүрийн 20-ны дотор биелэлт үр дүнг тооцож хэвшүүлсэн

            Шүүхийн тамгын газартай хамтран шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг улирал бүр зохион байгуулан алба хаагчийн үүрэг гүйцэтгэл, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал, дүгнэлтийг  хэлэлцүүлж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан.

“Эрүүл Зүрх-Эрүүл Монгол” аяны хүрээнд зохион байгууллагдсан өглөөний гүйлт, дасгал, спортын уралдаан тэмцээнүүдэд цагдаагийн хэлтсийн алба хаагчид оролцсон.

       Арга хэмжээний хүрээнд зохион байгууллагдсан “Чойр марафон 2019” тэмцээнд цагдаагийн хэлтсийн 30 алба хаагчийг амжилттай оролцуулсан.

       Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулж буй “Хайртай” аяны хүрээнд тус аймагт энэ оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллагдсан “Эр хүний ноён нуруу”, Хүний эрхийн комиссоос зохион байгуулсан “Хүний эрхэд суурилсан хандлага” уулзалт ярилцлагад 13, Авилгатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс зохион байгуулсан уулзалтад 26 алба хаагчийг тус тус хамруулсан.

            Цагдаагийн ерөнхий газраас болон Мөрдөн байцаах алба, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Замын цагдаагийн алба, бусад байгууллагаас зохион байгуулсан цахим сургалт болон зөвөлгөөн 52 удаа зохион байгууллагдаж, давхардсан тоогоор 1560 алба хаагч хамрагдсан.

       Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн 33 хууль болон журам, тушаалын төслийг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлсэн.

       Сүлжээнд холбогдохгүй байгаа 18 алба хаагчийн компьютерийг форматалж сүлжээнд холбосон. Тасаг, хэсгийн дарга нарын компьютерт /102/-ийн программ /ECS/ болон цахим  гарын үсэг зурах программуудыг тасгийн дарга нарын компьютерт суулган холбогдох сургалтыг зохион байгуулсан.

       “Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого, журам”-ын хэрэгжилтийн дагуу Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 24 цагаар холбогдон тухай бүр төв, орон нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авах ажиллагаанд хяналт тавин ажилласан.  

       Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн чиглэлийн дагуу бичиг хэргийн ажилтны Outlook хаягийг тохируулан өгч төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэсүүдтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж байна.

Од программыг жижүүрийн шуурхай албанд ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан 16 алба хаагчийн компьютерт программыг суулгаж, ашиглах талаар зааварчилга өгч ажилласан.

Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилогдсон хэвлэл мэдээллийн ажилтан нь байгууллагын сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байршуулан иргэд олон нийтэд сурталчилж ажилласан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын байдлаар 352 мэдээлэл байршуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтэс, Хууль сахиулахын их сургуулиас зохион байгуулсан “Эрх зүйн процессийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч амжилттай оролцсон.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг энэ онд 96,2 хувьтай хангаж биелэлтийг хүргүүлсэн.

        Цагдаагийн хэлтсийн үүдний коридорт урсдаг электрон самбараар болон цагдаагийн хэлтсийн цахим сайт, “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс” фейсбүүк хаягт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой, алба хаагчийн авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авах албан тушаалтны утасны дугаарыг байршуулж, цагдаагийн хэлтсийн байр, алба хаагчдын өрөөнд 6 төрлийн 31 ширхэг авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудсыг нааж, авлигын эсрэг уриалгыг мэдээллийн самбарт байршуулж ажилласан.

            Мөн байгууллагын Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээллийн самбарыг шинээр байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, уриалга, мэдээлэл, зурагт хуудас, зохион байгуулсан ажил арга хэмжээ зэрэг 8 төрлийн мэдээллийг тухай бүр байршуулан ажиллаж байна.

“Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль”, “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал” сэдвээр цагдаагийн хэлтсийн 171 алба хаагчдад 3 удаа 6 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг гаргавал зохих 39 алба хаагчаас 2018 оны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст баталгааны маягтыг тайлангуудын хамт архивын нэгж болгон хүргүүлсэн. Мэдүүлэг гаргаагүй буюу гаргахаас татгалзсан алба хаагч байхгүй.

        Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг байгууллагын цахим хуудас, фейсбүүк хуудас, мэдээллийн самбарт байршуулсан.

        Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн зохиомжит видео болон Авлигын эсрэг харандааны зураглалаар хийсэн 3 төрлийн шторкыг алба хаагчдад үзүүлж, цахим хуудсанд байршуулж ажилласан.

        Энэ онд шинээр томилогдсон 5 алба хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд цахим санд гаргуулан, баталгааны маягтыг хүлээн авч, хянан баталгаажуулсан ба ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй талаар 2 алба хаагч мэдэгдэл тайлбар гаргасныг хүлээн авч бүртгэлд авч ажилласан.

 Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах сургагч багш бэлтгэх сургалт”-нд эрх бүхий албан тушаалтан хамрагдсан.

Алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар

Энэ оны 12 дугаар сарын байдлаар иргэдээс байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 52 өргөдөл, ирүүлснийг хүлээн авч бүртгэн, 100 хувь хуулийн анхны хугацаанд хариуг хүргүүлсэн.

 Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс алба хаагчтай холбоотой 6 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч албаны шалгалт явуулан даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, буруутай үйл ажиллагаа нь тогтоогдсон 2 алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, гомдол гаргасан иргэнд хариуг хүргүүлэн ажилласан.

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар

 

Энэ оны  12 дугаар сарын  байдлаар  12 алба хаагч  ёс зүйн зөрчилд холбогдож сахилгын арга хэмжээ авагдсан нь урьд  оны мөн үетэй  харьцуулахад 6-аар буюу 33.3 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

 Сахилга ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, дүн шинжилгээ хийхэд  алба хаагч нарын ажилдаа хандах хандлага дутмаг, ажлын хариуцлага сул зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон. Үүнийг дахин гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагч нарт 4 удаагийн 42 заалт бүхий үүрэг, ажлын чиглэл өгч биелэлт үр дүнг 14 хоног тутам тооцсон бөгөөд үүргйн биелэлт 95,0 хувьтай  хэрэгжсэн.

 Энэ оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд  харилцааны соёл, сахилга ёс зүйг  дээшлүүлэх зорилгоор танхимын 23 цагийн сургалтыг зохион байгуулсан. Тухайлбал: Хууль сахиулах их сургууль, Аймгийн Хууль  эрх зүйн хэлтэс, Засаг даргын тамгын газартай хамтран доктор профессор Ж.Энхбаярын “Мэдлэгт суурилсан хөгжил, бүтээлч сэтгэлээг төлөвшүүлэх зарим боломж” сэдэвт лекц, уран илтгэгч доктор, профессор Н.Бат-Сугирын “Эрүүл бие, Эрүүл амьдрал” сэдэвт лекц, Удирдлагын академийн багш нарыг урьж “Төрийн алба хаагчийн ёс зүйн харилцаа” сэдэвт лекцэд алба хаагч, гэр бүлийн гишүүдийг хамруулсан.

 “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Төрийн алба хаагчдын нэгдсэн  сургалт”-д  давхардсан тоогоор  568 алба хаагчийг хамруулсан.

 Мөн алба хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Сахилгын зөвлөл байгуулах,  түүнийг дагаж мөрдөх журмын төсөл зэргийг танилцуулан  алба хаагч нэг бүрээс саналыг авч нэгтэн хэлтсийн даргын энэ оны 09 дүгээр сарын А/59 дүгээр тушаалаар сахилгын зөвлөл байгуулан ажиллаж байна. “Зөв хэвшил, хандлага 2” аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх, эерэг дадал, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Удирдлагын академийн багш Т.Саранцэцэгийг урьж алба хаагчдад “Төрийн алба хаагчийн ёс зүйн харилцаа” сэдэвт 2 цагийн сургалт, сэтгэл зүйч, гэр бүл судлаач Б.Баярсайханыг урьж, цагдаагийн хэлтсийн алба хаагчдад “Гэр бүл гэж юу вэ?”, “Гэр бүлийн эрүүл, эрүүл бус харилцаа”, “Гэр үнэ цэнийг хэрхэн хадгалах вэ?” сэдвүүдийн хүрээнд 2 цагийн сургалт,  аймгийн Шүүхийн тамгын газрын мэргэжилтнийг урьж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” сэдвээр 2 цагийн сургалт, амьдралын дасгалжуулагч, уран илтгэгч Ч.Ерөөлтүвшинг урьж “Амьдралын эерэг дадал зуршил бий болгох нь” зэрэг сэдвийн хүрээнд 2 цагийн сургалтуудыг тус тус зохион байгуулж, давхардсан тоогоор 315 алба хаагчийг хамруулсан.

 “Монгол өрх” сэтгэл зүйн үндэсний хүрээлэнгийн захирал сэтгэл зүйч С.Баасанбат, хүрээлэнгийн багш нарын багийг урьж “Сэтгэл зүйн дархлаажуулалт”, “Хувь хүний сэтгэл зүй, зан төлөвийн онцлог”, “Хүүхдийн сэтгэл зүйн онцлог”, “Хосуудын харилцааны төлөв байдал” сэдвийн хүрээнд 2 цаг, сэтгэл зүйч, лектор Г.Бандицэрэн /Чила/-г урьж “Гэр бүлийн харилцаа, стрессийн шалтгаан нөхцөл, стрессээс ангижрах арга зам” сэдвийн хүрээнд 2 цагийн лекц, сургалтыг тус тус зохион байгуулж, цагдаагийн хэлтсийн алба хаагч, гэр бүлийн 162 гишүүдийг хамруулсан.

      Сахилгын зөвлөгөөнийг 3 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 186 алба хаагчийг тус тус хамруулсан.

      Цагдаагийн хэлтсийн 74 алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, цахим орчин дахь мэдээлэл, нууцлал, аюулгүй байдлын талаар 8 төрлийн агуулга бүхий баталгааны хуудсаар 2 удаа баталгаа авч гарын үсэг зуруулсан.

      Энэ оны 03 дугаар улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж, сахилгын зөрчил, дутагдал гаргахгүй байх талаар алба хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналуудыг нэгтгэн 10 төрлийн зөвлөмж боловсруулж, цагдаагийн хэлтсийн даргаас алба хаагчдад үүрэг чиглэл өгч ажилласан. 

      Тасгийн даргаас дотоодын хяналтыг сайжруулах чиглэлээр өдөр бүр нэгдсэн рапортны дараа мөрдөгч нарын гар дээр шалгаж байгаа хэрэг материалыг тулгаж, өдөрт хийх ажлыг төлөвлөн ярилцан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг бүрт, шалгах, түүвэр төлөвлөгөөг хийлгэж, ажлын өдөр тогтмол 18:00 цагт гомдол, мэдээлэл, хэрэг материалыг шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай биечлэн танилцаж, үүрэг чиглэл өгч, тасгийн 14 хоногт хийсэн ажлаа нэгтгэн хэлтсийн даргад танилцуулах, аймгийн Прокурорын газарт хэргийг ажиллагааны хугацаанд нь хянуулах зэрэг ажлыг зохион байгуулж хэвшүүлсэн.

      Тасгийн дарга болон ахлах мөрдөгч нар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг материал бүрийг уншиж мөрдөгч нарт ажлын чиглэл, зааварчилга тухай бүр өгч, мэдээллийн санд гомдол мэдээлэл, гэмт хэргийн шийдвэрлэлт хөдөлгөөнийг хянан баталгаажуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.

      Сар бүр шийдвэрлэх хэргийн граффикийг гаргаж, аймгийн Прокурор, цагдаагийн хэлтсийн даргаар батлуулж, сарын эцэст шийдвэрлэгдээгүй хэргүүдийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон ажиллаж байна. Мөн цагдаагийн хэлтэст бүртгэлтэй байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, шийдвэрлэгдээгүй, удааширалтай байгаа 56 хэргийг тасаг хэсгийн дарга нараар уншуулан зааварчилгаа, зөвлөмж өгч ажилласан байна.

Санхүүгийн үйл ажиллагааны талаар

Цагдаагийн хэлтсийн 2019 оны эхний 11 сарын байдлаар батлагдсан төсвийн санхүүжилт 954,747.0 мянган төгрөг, гүйцэтгэлээр 954,747.0 мянган төгрөг буюу 100 хувьтай байна. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 5,249.7 мянган төгрөг,  гүйцэтгэлээр 7,011.0 мян.төг буюу 133,55 хувиар орлогын төлөвлөгөө даван биелэсэн байна. Төсвийн зарлагын гүйцэтгэлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байна. Үүнд:

       Цалинд 788,091.6 мянган төгрөг, НДШ зардал 18,222.1 мянган төгрөг, шатахуунд 48,113.2 мянган төгрөг, гэрэл цахилгаан 9,597.6 мянган төгрөг, жижүүрийн бүрэлдэхүүний хоолны зардал 9,954.3 мянган төгрөг байна.

Сангийн яам болон ХЗДХЯ-наас ирүүлсэн стандарт, аргачлал, “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам” зэрэг заавар, журмыг санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан бөгөөд зөрчил дутагдал гараагүй.

Цагдаагийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккруэл сууриар бэлтгэгдсэн, жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т зааснаар аудит хийлгэсэн ба Аймгийн Аудитын газрын дүгнэлтээр Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэсэн үнэлэлт авсан ба мэдээллийг тухай бүр мэдээллийн самбарт байршуулж ажилласан. Актын төлбөрийг бүрэн барагдуулж ажилласан. Өр, авлагагүй.

Энэ онд цагдаагийн хэлтэс нь нээлттэй тендер 1 зарлаж, сонгон шалгаруулалтыг явуулж шалгарсан байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

              Цагдаагийн хэлтэс нь энэ оны 11 сарын байдлаар www.shilendаns.gov.mn нэгдсэн цахим системийн “төсөв /гүйцэтгэл 42 мэдээлэл”, “хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт 35 мэдээлэл”, “бусад 56 мэдээлэл”, нийт 133 мэдээллийг цаг хугацаанд нь байршуулсан.

      Цагдаагийн хэлтсийн байрны хурлын заалны дулааны шугам, спорт заалны гэрэлтүүлэг, бохирын шугам, Мөрдөн байцаах тасгийн цэвэр усны шугамын  бөглөөг арилгах, уурын зуухыг солих, засварлах ажлууд хийгдсэн.

      Мөрдөн байцаах тасгийн байрны камеруудыг засварлах, Шуурхай удирдлагын төвийн инженерүүдтэй хамтран аймгийн гудамж, талбай дахь ажилгүй 7 камерыг засварлах, дахин дамжуулах станцад үзлэг хийх, ажилгүй тэжээлийн блокуудыг засварлах ажлыг хийсэн.

      Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг угтаж, цагдаагийн хэлтсийн музей, алдарын танхим байгуулах, цагдаагийн хэлтсийн хашааг моджуулах, зүлэгжүүлэх ажлууд, хамгаалалтын хашаа барих, гадна хашааг будах, гэрэлтүүлэг, явган хүний замын засвар, унадаг дугуйн зогсоол байгуулах бүтээлч ажлууд хийгдсэн.

       Цагдаагийн хэлтсийн тасаг, хэсэг, алба хаагчдын дунд “Бүтээлч ажил” сарын аяныг зохион байгуулан спорт танхимын 1 өрөөг “Алдар хүндэтгэлийн танхим” болгон тохижуулж засвар үйлчилгээг хийж, 07 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд оруулж, нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан.

Алба хаагчдын бие бялдар, эрүүл мэндийг&l

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна