/ Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018.03.23                                                                                                                       Чойр

НЭГ: УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

                Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хэлтсээс хийж хэрэгжүүлэх ажлын 48 заалт бүхий төлөвлөгөөг гарган үр дүнг тооцон ажилласан бөгөөд биелэлт 22,8 хувьтай байна.

Цагдаагийн хэлтсийн 01 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврын биелэлт үр дүнг тооцож хугацаанд нь хүргүүлсэн.

Тасаг, хэсгийн  ажлыг 7 хоног, сараар дүгнэж, хэлтсийн даргаас нийт алба хаагчдад өгөгдсөн үүргийн биелэлт үр дүнг сар, улирлаар  дүгнэж цагдаагийн хэлтсийн даргын  зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хэвшүүлсэн.  

Цагдаагийн хэлтсийн даргын зүгээс дэд дарга, тасаг хэсгийн дарга, ахлахуудын мэдлэг чадвар, сахилга, ёс зүй, манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  нийт 63 алба хаагчаас санал асуулга авч, дүнг нэгтгэн үнэлэлт дүгнэлт өгсний дагуу тэдэнтэй ажиллах чиглэлээ тодорхойлон үүрэг даалгавар 10, зөвлөмж 2-ийг өгч биелэлт, үр дүнг тооцон ажилласан.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсийн даргаас тасаг хэсгийн дарга нартай, тасаг, хэсгийн дарга нь алба хаагч нэг бүртэй энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үр дүнгийн гэрээ байгуулсан.

Үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх шинэ журмыг алба хаагчдад албаны сургалтаар судлуулсны зэрэгцээ бүх шатны удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх зорилгоор алба хаагчдаас сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, прокурорын шаардлага авсан тохиолдолд тасаг, албадын дарга нарт арга хэмжээ тооцох, өглөөний нэгдэлт, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг шалтгаангүй тасалсан алба хаагчдад соёл, хүмүүжлийн ажил зохион байгуулах, зөрчил, дутагдал давтан гаргавал ажлын үр дүнгээр хариуцлага тооцох чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Энэ оны 01 дүгээр улиралд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батхуяг Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдгээр, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан 2 офицер Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны цолоор шагнагдсан.

      Мөн давхардсан тоогоор 31 алба хаагчийн цалинг ажлын үр дүнгээр 5-20 хувь нэмж, 12 алба хаагчийн цалинг 5-20 хувь хасч олгосон.

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал,

тушаалын тоо

            Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлыг энэ оны эхний 03 дугаар сарын байдлаар 3 удаа зохион байгуулан үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 6, зөрчлийн шинжтэй 2, нийт 8 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн ба цагдаагийн хэлтсийн даргын тушаал 46 гарснаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр /“А” тушаал/ 16, бүтэц, хүний нөөцийн чиглэлээр /“Б” тушаал/ 30 гарган хэрэгжүүлж ажилласан.

 

Хүний нөөцийн талаар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаартай тушаалаар тус цагдаагийн хэлтсийн бүтэц, орон тоог Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шивээговь сумын цагдаагийн хэсэг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтцэд оруулж 81 орон тоотойгоор шинэчлэн баталсан ба эрүүгийн мөрдөгчийн 1 орон тоо дутуу, офицер 38, ахлагч 37, энгийн 5 алба хаагч ажил үүрэг гүйцэтгэж байна.

Нийт алба хаагчдаас эрэгтэй офицер 32, эмэгтэй офицер 5, эрэгтэй ахлагч 34, эмэгтэй ахлагч 4 ажиллаж байгаа ба тэдгээрийн 72 хувь нь дээд боловсролтой, ,5 хувь нь бүрэн дунд, 9,3 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Алба хаагчдын 45,3 хувь нь офицер, 48,0 хувь нь ахлагч, 6,6 хувь нь энгийн алба хаагчид байна. Алба хаагчдын насны байдлаар авч үзвэл 66,9 хувь нь 35 хvртэлх насны залуучууд байна.

       Тайлангийн хугацаанд чөлөө, зөвшөөрөл авсан 11 алба хаагч байгаагаас цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар цалинтай 3, цалингүй 2, ээлжийн амралтаас 6 алба хаагч чөлөө авсан. Ээлжийн амралтыг 16 алба хаагч хуваарийн дагуу бүрэн буюу хэсэгчлэн эдэлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэхүү Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/631 дугаартай тушаалаар цагдаагийн хэлтсийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Майнбаяр хэсгийн байцаагчаар, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Энхболд тус цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/652 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Галзагд зохицуулагчаар тус тус томилогдсон.

Цагдаагийн байгууллагад орж, ажиллахаар хүсэлт гаргасан 3 иргэний өргөдлийг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 38 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын /код-901/-ийн дагуу судалж, материалжуулан цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, шаардлага хангасан 2 иргэнийг Төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтанд хамруулан Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн дамжаанд суралцуулж байна.

Төрийн тусгай албан тушаалын нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн О.Санчир, Э.Очбадрах нарыг хүсэлтийнх нь дагуу цагдаагийн хэлтсийн сул орон тоонд томилуулан ажиллуулах саналыг цагдаагийн ерөнхий газрын Хүний хөөц сургалтын хэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлсэн. Шинээр томилогдсон алба хаагчдыг албанд сургаж, дадлагажуулах халамжлан хүмүүжүүлэгч багшийг цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар томилон дасан зохицох хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулуулан, биелэлт үр дүнг 2 удаа шалгаж заавар зөвлөмж өгч,  хяналт тавин ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Азжаргал Хууль сахиулах их сургуулийн магистрт, цагдаагийн дэд ахлагч С.Мөнх-Эрдэнэ, цагдаагийн ахлах ахлагч М.Рэнцэндорж, цагдаагийн ахлагч А.Баясгалан нар бакалаврын хөтөлбөрт, цагдаагийн дэд ахлагч А.Дэлгэрмаа нар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн магистрт тус тус суралцаж байна. Алба хаагчдыг суралцах, нөхцөл бололцоогоор ханган ажилласан.

Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр тус цагдаагийн хэлтэст үр бүтээлтэй ажиллаж байгаа, шалгуур шаардлагыг хангасан олон нийтийн цагдааг ахлагч бүрэлдэхүүнд, ахлагч бүрэлдэхүүнийг офицер бүрэлдэхүүнд оруулах, офицер алба хаагчдыг албан тушаал дэвшүүлэн томилуулах чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Мөн 2017 онд эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган ажилласан үр дүнгийн гэрээгээр А буюу В дүгнэгдсэн 9 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлэхээр зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж материалыг Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн ба энэ оны 01 дүгээр улиралд 2 алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлсэн. 

Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр зохион

байгуулсан ажил, арга хэмжээ

      Энэ оны 03 дугаар сарын байдлаар нийт 551 албан бичиг хүлээн авснаас Цагдаагийн ерөнхий газар, төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс 365, орон нутгийн төр болон төрийн бус байгууллагаас 186 албан бичиг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлэлтэнд бүртгэлийн картаар хяналт тавин ажилласан.

      Нийт 670 албан бичиг хүргүүлснээс 278 бичгийг Цагдаагийн ерөнхий газар, төв орон нутгийн цагдаагийн газар хэлтэст, 392 бичгийг төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлсэн. Тусгай шуудан 10 хүлээн авч, 12 удаа явуулсан. Лавлагааны сан руу ял шалгах хуудас 9 хүргүүлж, шалгуулсан байна.

      Алба хаагчдын сахилгын хураангуй, дэлгэрэнгүй, албаны шалгалт, алба хаагчтай холбоотой өргөдөл, гомдол, алба хаагч өртөж, хохирсон талаарх, иргэдээс байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албаны сургалтын болон хүний нөөцийн хөдөлгөөний тайлан мэдээг тус тус хугацаанд нь холбогдох албадад хүргүүлж ажилласан.

       Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа албад, төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс  ирүүлсэн судалгаа, хариутай бичиг, судалгааны хариуг хугацаанд нь гаргаж хүргүүлсэн.

            Иргэдээс байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдол, мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, ил тод байдлыг хангах зорилгоор цагдаагийн хэлтсийн дарга, дэд дарга нарын утасны дугаарыг хүлээлгийн танхимд урсдаг электрон самбараар мэдээлж, байгууллагын цахим хаягт байршуулснаас гадна цагдаагийн хэлтсийн дарга, тасгийн дарга нараас иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг гарган мөн танхимд байршуулсан.

            Цагдаагийн хэлтсийн даргаас тасаг, хэсгийн дарга нарт, тасаг, хэсгийн дарга нараас алба хаагчдад өгөгдсөн үүрэг, даалгаварын биелэлтүүдийг тухай бүр тооцож хэвшүүлсэн. Энэ оны 03 дугаар сарын байдлаар хэлтсийн даргаас өгөгдсөн 11 удаагийн 29 үүрэг, чиглэлийн биелэлтийг гаргасан байна.

Цагдаагийн хэлтсийн 2017 оны архивын ажлыг хийж дуусгасан ба хөтлөх нэрийн жагсаалтыг гаргаж хүргүүлсэн.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх, зөв хэрэглэх, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн хуулийн байгууллагуудын дунд зохион байгууллагдсан “Хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлье” сэдэвт хэлэлцүүлэг, зөвөлгөөнд хэлтсийн нэр бүхий 10 алба хаагчийг хамруулсан.

Аймгийн Шүүх, Прокурорын байгууллагатай хамтран хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэлтийн түвшинг ахиулах зорилгоор "Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэх, илрүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт зөвөлгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан.

   

Цагдаагийн ерөнхий газраас удирдах албан тушаалтнуудад зохион байгуулсан болон Замын цагдаагийн алба, Хүний нөөц сургалтын хэлтсээс зохион байгуулсан цахим уулзалт, сургалтуудад алба хаагчид бүрэн хамрагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс болон бусад албадаас санал авахаар ирүүлсэн 3 журмын төслийг алба хаагчдаар хэлэлцүүлж саналыг хүргүүлсэн.

Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл,

гомдол шийдвэрлэлтийн талаар

Иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан 9 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн хуулийн хугацаанд 100 хувь хариуг өгсөн ба ажилд орохыг хүссэн 5, тэтгэвэр тэтгэмж хүссэн 2, бусад 2 өргөдөл байна.

Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ

Алба хаагчдын архив, албан хэрэг хөтлөлтийн чадвар, дадлагыг дээшлүүлэх зорилгоор “Байгууллагын цогц систем” /Аble/ ‘программ хангамжийг нэвтрүүлэх саналыг  цагдаагийн ерөнхий газрын  Мэдээлэл, технологийн төвд албан бичгээр  хүргүүлсэн.

       Сүлжээнд холбогдохгүй байгаа 4 алба хаагчийн компьютерийг форматалж сүлжээнд холбосон. Тасаг, хэсгийн дарга нарын компьютерт /102/-ийн программ /ECS / суулгаж цахимаар цохолт хийж, хяналт тавих ажлыг хэвшүүлсэн.

       Цагдаагийн хэлтсийн сүлжээний топологи зургийг “VISIO” программ дээр зурж Мэдээлэл технологи сүлжээний газарт хүргүүлсэн.

“Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого, журам”-ын хэрэгжилтийн дагуу Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд 24 цагаар холбогдон тухай бүр төв, орон нутгаас ирсэн мэдээ, мэдээллийг хүлээн авах ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Мөн хэлтэст ашиглагдаж байгаа компьютеруудыг дотоод сүлжээнд холбон IP хаяг өгөн дотооддоо мэдээ, материалыг “share” үүсгэн цахим хэлбэрээр солилцон ажиллаж хэвшсэн. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс чиглэл болгосны дагуу бичиг хэргийн ажилтны Outlook хаягыг тохируулан өгч төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтэсүүдтэй харилцан мэдээ, мэдээлэл солилцон ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн сул орон тооны мэдээлэл, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн хэлтсийн gobisumber.police.gov.mn сайт болон Боржигон цагдаа фейсбүүк хаягт байршуулан иргэд олон нийтэд сурталчилж ажилласан бөгөөд 2018 оны байдлаар 6 мэдээлэл байршуулсан байна.

Шилэн дансны www.shilendans.gov.mn сайт болон цагдаагийн хэлтсийн www.gobisumber.police.gov хаяганд 2018 оны 01 дүгээр улиралд байгууллагын санхүү, худалдан авах ажиллагаатай холбоотой 24 мэдээллийг “Шилэн дансны тухай хууль”-д заасны дагуу оруулснаас гадна ил тодын самбарт тухай бүр байршуулсан.

Судалгаа, дүн шинжилгээ хийсэн талаар

Аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, сургалт, сурталчилгааны ажлын үр дүн, эргүүл, хяналтын маршрут, хүн хүч, хуваарийг оновчтой зохион байгуулж ажилласнаар нийт захиргааны зөрчлийн тоо урьд оны мөн үеэс 40,0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

       Алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн байдал, үүрэг даалгаврын биелэлтэнд тасаг, хэсгийн дарга нар, хэлтсийн удирдлагаас тавих хяналтыг дээшлүүлж ажилласны үр дүнд 2018 оны 01 дүгээр улиралд цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас гаргасан сахилга ёс зүйн зөрчил урьд оны мөн үеэс 58,0 хувиар буурсан дүнтэй байна.  

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой хүндрэл, алба хаагчдын хувийн зохион байгуулалт, ажилдаа хандах хандлага, ур чадвараас хамаарч эрүүгийн хэрэг, зөрчил шалгаж байгаа алба хаагч нараас гаргаж буй зөрчил дутагдлын талаар Прокурорын байгууллагаас болон иргэдээс ирүүлж буй албан бичиг, мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тасгийн дарга, ахлах байцаагч нарын зүгээс алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг 1 удаа зохион байгуулан  54 алба хаагчийг хамруулж, 4 алба хаагчдад зөвлөмж  өгч, 1 алба хаагчаар Реферат бичүүлж алба хаагч нарт танилцуулж үр дүнг тооцон ажилласан.

ХОЁР: ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ,

ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр

Гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай шалгаж илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажлыг төрөл мэргэжлийн албадтай хамтран гүйцэтгэж хэргийн илрүүлэлтийг зохих түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Энэ оны 01 дүгээр улирлын байдлаар нууц далд аргаар үйлдэгдсэн 6 холбогдогчтой 8 гэмт хэрэгт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоон, мөрдөн байцаах тасагт шилжүүлж ажилласан.

Одоо тус тусагт эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 35 хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байна. Хэргийн илрүүлэлт 29,0 % буюу улсын дундажаас 19,0 %-аар илүү байна.

Гэмт хэрэг үйлдэж болзошгүй 15 этгээдийг 6000 маягтаар санд бүртгэж төвлөрсөн тоо бүртгэлд оруулан хяналт тавин ажиллаж байна. 

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “ASAP” санд эрэн сурвалжлагдаж байгаа хүн, мал амьтан, эд зүйлийн мэдээллийг оруулахдаа хэргийн ангиллыг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулж, эрэн сурвалжлагдаад олдоогүй байгаа хүн, эд зүйлийн талаар зохиомолоор эрэн сурвалжлалтыг хааж, дүн мэдээнд зөрүүтэй байдал гаргахгүй байх талаар алба хаагчдыг үүрэгжүүлэн ажиллаж байна.

Нийт бие бүрэлдэхүүний эрэн сурвалжлах “ASAP” санд хандаж байгаа хандалтын тоог сарын ажил дүгнэх хурлаар хэлэлцүүлж, шалгуур үзүүлэлт болгон хэвшүүлсэн.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны чиглэлээр

Тус цагдаагийн хэлтэс нь 2018 оны 01 дүгээр улирлын байдлаар иргэд, аж ахуй нэгж байгууллагаас нийт 191 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 69, захиргааны зөрчлийн шинжтэй 122 гомдол мэдээллийг хүлээн авч хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн байна.

Аймгийн прокурорт гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээллийг тухай бүр мэдээлж ажиллав. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн талаарх мэдээллийг долоо хоног бүрийн Лхагва гаригт алба хаагчдад танилцуулж хэвшүүлсэн.

       Алба хаагчдаас санд оруулсан гомдол мэдээллийн шийдвэрлэлт, гэмт хэргийн маягтуудыг бүрэн гүйцэд, үнэн зөв оруулах ажиллагаанд тогтмол хяналт тавьж, бүртгэсэн.

       Нөхцөл байдлын мэдээ болон 14 хоногт үйлдэгдэж бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээг бэлтгэж, холбогдох байгууллага, албан тушаалтанд тухай бүр хүргүүлж ажилласан.

Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг нь 25 холбогдогчтой 53 хөнгөн, хүнд ангиллын хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг ЭБШХ-д заасны дагуу явуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн 70,0 хувийг шийдвэрлэсэн байна.

Замын цагдаагийн албаны чиглэлээр

Энэ оны 01 дүгээр улиралд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 15, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчил илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ оногдуулсан бөгөөд бэлэн бус хэлбэрээр торгох багажаар зөрчил гаргасан нийт 2,383 жолоочид 60,745.750 төгрөгний торгуулийн арга хэмжээ тооцож ажилласан байна. 

 “Орон нутгийн зам ”Хөдөлгөөний соёл-2018” арга хэмжээний хүрээнд Зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг Баянтал сумын нутаг 14, 16 дугаар зөрлөгийн орчим, Шивээговь сумын нутаг 145-160 км орчмын замуудад хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулж байна.

Мөн “Сар шинэ”, “Орон нутгийн зам-Нийтийн тээвэр”, “Согтуу”, “Согтууруулах ундаа-Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Ачаа тээвэрлэлт” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон сургуулийн сурагч, эцэг, эхчүүдэд “Замын хөдөлгөөнд соёлтой оролцох”, “Явган зорчигчийн үүрэг”, “Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг” сэдвүүдээр 3 удаагийн 6 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт 345 хүүхэд, 41 иргэн хамрагдсан.

Сүмбэр сумын төвөөс хойд чиглэлд 7.5 км зайд замын цагдаагийн хяналтын постыг шилжүүлэн байрлуулах, дулаан, цахилгааны асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн  Газрын алба, Авто тээврийн төв, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн ажиллаж байна.

Нийтийн хэв журам хамгаалах албаны чиглэлээр

Тус цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг нь 2018 оны 01 дүгээр улиралд батлагдсан төлөвлөгөө, удирдамж, дээд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн дагуу хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан.

Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор хэв журмын болон замын цагдаагийн эргүүлийг тухайн өдрийн 15:00-18:00, 18:00-00.00, 23:00-08:00 цагуудад батлагдсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгүүлэн ажилласнаар нийт 2,751 захиргааны зөрчил илрүүлэн арга хэмжээ тооцсон.

            Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн 143 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүлээн авч, 13 хүнийг сум дундын шүүхэд материалыг хүргүүлэн 7-30 хоногоор баривчлуулан хяналт тавин ажилласан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж ирээгүй ба Аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөвлөгөөнд 17 ажлыг хийж гүйцэтгэхээр тусгаад байна.

Аймгийн “Архинаас ангижрахуй” бүлгэмийн гишүүдтэй хамтран архины хамааралтай нийт 29 иргэнд 3 удаа сургалтыг зохион байгуулсан. Мөн ажлын хүрээнд тэсэрч дэлбэрэх бодис хадгалдаг аж ахуйн нэгж 4, банк, банк бус санхүүгийн байгууллага 5, үйлчилгээний газар 22, Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын сургууль 3 шалган зааварчилгаа, зөвөлгөө өгч, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай 51 байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгчид шаардлага хүргүүлэн, дутагдлыг засуулж, биелэлт үр дүнг тооцон ажилласан.

Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч нарын эрх зүйн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны төв”, "Хүүхэд хамгааллын сүлжээ" -ний сургагч багш нартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл түүний шинж, хуулийн хэрэглээ”, “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ойлголт”, “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн авч, аюулын зэргийн үнэлгээ хийх журам”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хууль болон бусад сэдвүүдээр 8 удаа 12 цагийн сургалтыг зохион байгуулсан. Дээрх сургалтанд нийт давхардсан тоогоор 412  алба хаагч, иргэдийг хамруулж, 310 ширхэг боршур тарааж ажилласан.

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар сургуулийн орчимд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн судалгааг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд дээрэм, булаалт, танхай, бусдын биед хөнгөн, хүнд гэмтэл учруулах болон бусад төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй ба цаашид энэ төрлийн гэмт хэргийг гаргуулахгүй байх талаар сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй 1 удаа уулзалт зохион байгуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Мөн эцэг, эхчүүдийг хөдөлгөөнт эргүүл /“School police”/-ээр ажиллуулан тэдэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулиудыг сурталчилан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 98641102, 7054102 дугаарын утсаар мэдээлж байх талаар эрх зүйн зөвлөмж өгч ажилласан.

Политехникийн коллеж, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд “Гэр бүлийн хүчирхийлэл түүний шинж, хуулийн хэрэглээ”, “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ойлголт”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Зөрчлийн тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” хууль болон бусад сэдвүүдээр 4 удаа 6 цагийн сургалтыг зохион байгуулсан. Дээрх сургалтанд эцэг эх 135, алба хаагч 75, оюутан 38, сурагч 475 нийт 723 хүн оролцож, арга хэмжээний үеэр 250 ширхэг боршур, 200 ширхэг сэрэмжлүүлэг, 200 ширхэг зөвлөмж тарааж ажилласан.

Сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын туслалцааг авах, хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлэх, тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хууль зүйн дотоод хэргийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/253, А/252 дугаар тушаалаар хамтран баталсан “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийг ажиллуулах журмын дагуу энэ оны 01 дүгээр сард аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол соёл урлагын газруудтай хамтарсан 11 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн 45 гишүүдэд “Гэр бүлийн хүчирхийлэл түүний шинж”, “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ойлголт”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Зөрчлийн тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай хууль” болон бусад сэдвүүдээр 5 удаа 8 цагийн сургалтыг зохион байгуулсан.         

Монгол Улсын хууль, тогтоомж, эрх зүйн актуудыг сурталчлах, өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэрэмжлье-Нэгдье”, “Хуулиа мөрдье”, “Хуулийн хэрэгжилт”, “Хайрлагдсан хүүхэд-Хамгаалагдсан хүүхэд”, “Хүүхэд хамгаалал”, “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлье”, “Хамтдаа хөгжье” зэрэг нэгдсэн арга хэмжээ 3, аян 2, өдөрлөг 1, зөвөлгөөн 2 удаа зохион байгуулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 6 удаа 5 минутын мэдээлэл, 1 удаа 30 минутын нэвтрүүлгүүдийг бэлтгэн аймгийн “Залуус” телевиз, Улаанбаатар хотын TV9, Молор телевизүүдээр нэвтрүүлж хамтран ажилласан.

Мөн тус хэлтсийн “Боржигон цагдаа”, ЦЕГ-ын “УСАХ алба хаагчид”, “Төв орон нутаг УС” фейсбүүк цахим хуудсанд мэдээллийг тухай бүр тавьж ажилласнаар 2,975 хандалтыг аваад байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор баталсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг "STAR", "OK", “INTERNET PC GAME”, “PC GAME” цахим тоглоомын газруудад өдөр бүр 15-18, 18-00, 00-08 цагийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, явган эргүүл, машинт эргүүлийн алба хаагч нар тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулийн захирлуудад байгууллагын орчинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах, ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг сурталчилах, барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг сайжруулах талаар мэдэгдэл 2, зөвлөмж 1 удаа өгч үр дүнг нь тооцсон.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчидтай хамтран Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь, Сүмбэр сумуудын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг 40 аж ахуйн нэгж байгууллагуудад 18 нас хүрээгүй хүүхэд ажиллуулж байгаа эсэх, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдаж, үйлчилж байгаа эсэхэд шалгалтыг хийж ажиллан эрүүл ахуйн бичиггүй “Мөнхжин-Од” ХХК-ний “Хандгайт” гэх нэртэй 0.5 литрийн 15 ширхэг архийг Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийг үндэслэн тэмдэглэл үйлдэн, түр хураан авч, зөрчлийн хэрэг үүсгэн харьяаллын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн.

Мөн аймгийн Прокурорын газартай хамтран Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавин архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад гадна гэрэлтүүлэг, камер, дохиоллын системтэй эсэхийг шалгаж, 8 аж ахуйн нэгж байгууллагад илэрсэн зөрчлийг засуулахаар албан мэдэгдлийг хүргүүлснээс 3 аж ахуйн нэгж байгууллагаас хариуг ирүүлсэн байна. 

Иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор санамж, сэрэмжлүүлэг 350 ширхэгийг тараан ажиллав.

Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээгээр ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлалтыг 7 удаа хүлээн авч алба хаагчдад шуурхай зарлан мэдээлж, хоногийн мэдээ болон онцлог мэдээ, мэдээллийг тухай бүр Шуурхай удирдлагын штабт хүргүүлэн ажилласан.

Баянтал суманд зохион байгууллагдсан “Дүнжингарав 2018” хаврын бүсийн хурдан морины уралдааны үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтанд цагдаагийн хэлтсийн 64, Хамгаалалтын нэгдүгээр газрын 25 алба хаагчийн хүчээр зөрчил дутагдалгүй зохион байгуулсан.

Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй болон хорих ял эдлээд суллагдсан 16 этгээдэд захиргааны хяналт тогтоох тогтоолыг батлуулан хувийн хэрэг нээж, хилийн хориг тавиулах саналыг прокурорт хүргүүлж, генетик мэдээллийн болон гарын хурууны хээг авахуулан судалгаанд хамруулж, нэгдсэн санд мэдээллийг бүрэн оруулсан бөгөөд захиргааны хяналтанд байвал зохих нийт 16 этгээдэд хяналт тавин ажиллаж байна. Эдгээр иргэдээс гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй байна.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхээс зарлагдсан эрүүгийн хэргийн 11, иргэний хэргийн 7, иргэний давж заалдах шатны 2, эрүүгийн хэргийн давж заалдах шатны онлайн 2, захиргааны хэргийн 3, зөрчлийн хэргийн 5 нийт 28 шүүх хуралд журам сахиулж, шүүгч 11, улсын яллагч 4, нарийн бичгийн дарга 12, өмгөөлөгч 13 хохирогч  шүүгдэгч 7, хариуцагч 5, нэхэмжлэгч 6, гэрч 4, иргэдийн төлөөлөгч 1, бусад 8, нийт 76 хэргийн оролцогчийн шүүх хуралдааны үеийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Шүүхийн байрны гадна болон дотор аюулгүй байдалд хяналт тавьж 24 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 292 иргэнийг зохих журмын дагуу түр үнэмлэх олгон шүүхийн байранд нэвтрүүлсэн. Мөн өглөө бүр шүүхийн байрны камерийн бичлэгийг шалгаж харуулын цагдаа нарын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна.  

Шүүхээр шийтгүүлсэн 3 ялтан, шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн 1 шүүгдэгчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар ангийн цагдан хорих байранд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдан хорих байрнаас шүүх хуралд 3 ялтныг, Улаанбаатар хот руу Хорих 461 дүгээр ангиас 1 шүүгдэгчийг Дундговь аймгийн шүүхэд  нийт 4 удаа хуяглан хүргэлтийг ямар нэгэн зөрчилгүй зохион байгуулсан.

Тус шүүхийн тамгын газрын ажилчид, шүүгч, шүүхийн туслах, нарийн бичгийн дарга нарын хамтарсан зөвөлгөөнийг сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулж ажилласан. Шүүхийн тамгын газраас Давах шатны шүүгч Дундговь аймагт 2 удаа, Захиргааны хэргийн шүүгч Дорноговь аймагт 1 удаа ажиллах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

ГУРАВ: САХИЛГА ХАРИУЦЛАГА, СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ БОЛОН АВЛИГААС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТАЛААР

Сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төлөвлөгөө, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн цагдаагийн хэлтсээс 2018 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, 44 цаг сэдвийн хүрээнд 94 цагийн багтаамж бүхий төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.

       Сургалтын хэрэгцээ шаардлага, үр нөлөөг харгалзан танхимын болон практик дадал эзэмшүүлэх /кейс бодлого ажиллуулах/, хэлэлцүүлэг зохион байгуулах, бие бялдрын хүмүүжил олгох сургалтын арга хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгасан.

       Мөн төлөвлөгөөний дагуу 7 хоног бүрийн Пүрэв гаригт 09:30-10:30 хооронд танхимын, 17:30-19:00 цагуудад бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөнийг дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг тогтмолжуулсан. 2018 оны эхний 03 дугаар сарын байдлаар нийт 10 удаагийн 15 цагийн сургалтыг зохион байгуулсан.

            Бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр бүжиг, аэробик, фитнессийн дасгалууд, буухиа дасгалуудыг алба хаагчдын дунд зохион байгуулж давхардсан тоогоор 230 алба хаагчийг хамруулсан.

Сургалтын хуваарийг сар бүр гарган цагдаагийн хэлтсийн мэдээллийн самбарт байршуулж, сургалт зохион байгуулах алба хаагч, сургагч багш нараар зохион байгуулах сургалтын сэдвийн хүрээнд консфектыг боловсруулуулан хянаж, чиглэл өгч, сургалтын дараа холбогдох материалыг бүрдүүлэн авч, сургалтанд хамрагдсан алба хаагчдын бүртгэлийг хөтөлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвд зохион байгууллагдсан сургалтанд хуваарийн дагуу 11 алба хаагчийг хамруулсан.

Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн, Дорноговь, Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар, хэлтсийн нэрэмжит шатрын тэмцээнүүдэд баг тамирчид амжилттай оролцсон.

Аймгийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгууллагдсан тусгай бэлтгэлжилтийг шалгах “Марш тактик 2018” тэмцээнд цагдаагийн хэлтсийн 2 баг, 18 тамирчин оролцож, 1 дүгээр баг дэд байранд шалгарсан.

 

Аймгийн аварга шалгаруулах хүчит бөхийн барилдаанд цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч оролцож, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Хишигдалай шөвгийн дөрөвт шалгарсан.

Хүчний гурван төрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Түмэнжаргал амжилттай оролцож 2 алт 1 мөнгөн медаль хүртсэн.

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спортын хороотой хамтран ажиллах 7 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар мэдээлэл 6, урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг 19 ширхэгийг цагдаагийн хэлтсийн цахим хуудас, “Боржигон цагдаа” фейсбүүк хаягт байршуулан сурталчилж ажилласан.

Мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр алба хаагчдыг мэргэжлийн сахилга, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор кейс бодлого боловсруулж алба хаагчдыг 2 багт хуваан ажиллуулж, “Гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалахад анхаарах асуудал”, “Гэмт хэрэг, зөрчлийн газарт үзлэг хийх” сэдвүүдээр 1 цагийн сургалт орж, сэдвийн хүрээнд 15 минутын чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан.

 

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Эрүүл мэндийн газраас зохион явуулсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулсан зөвөлгөөнд цагдаагийн хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Батболд оролцож “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт холбогдоохоос урьдчилан сэргийлье!” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 425 дугаар ангийн 115 хүмүүжигч нарт Зөрчлийн тухай хууль, хорих ял эдлээд суллагдсан этгээдэд захиргааны хяналт тогтоох журмаар сургалтыг зохион байгууллаа.

Сахилга, хариуцлагын талаар

Тус цагдаагийн хэлтсээс 2018 оны 01 дүгээр улирлын байдлаар нийт 3 алба хаагчдаас гаргасан 3 зөрчилд сахилгын арга хэмжээ ногдуулсан. Урьд оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 58,0 хувь, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын хариуцлага алдсан зөрчил 75 хувиар буурсан байна.

Зөрчлийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, хуулиар харьяалуулсан хэрэг, зөрчлийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил дутагдлыг гаргахгүй байх бууруулах чиглэлээр Прокурорын байгууллагатай хамтарсан зөвөлгөөнийг 14 хоног тутам хийж, сард шийдвэрлэх хэргийн графикт орсон, удааширсан болон шалгахад хүндрэлтэй хэргүүдийг шийдвэрлэн ажиллаж байна.

Цагдаагийн хэлтсийн сахилга хариуцлагын зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, зөрчил гаргасан 1 алба хаагчаар реферат бичүүлж,

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
  • 2023-01-11
Эрэн сурвалжилж байна